Капитал банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Банкны удирдах албан тушаалтнуудыг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа.
“Бишрэлт” групп, “Капитал” банкны удирдлагуудыг шалгаж байгаатай холбогдуулан Монголбанк, хуулийн хяналтын байгууллагынханд нөлөөлөх гэж оролдсон тухай мэдээлэл байна. Энэ нь хэргийг хүндрүүлэн шалгах шалтгаан болж болзошгүй.