Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд товлогдсон. Хуулийн хүрээнд энэхүү сонгуульд оролцох улс төрийн намууд сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу өнөөдөртөө багтаан Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүсэлтээ хүргүүлэх ёстой. Үүний дагуу МАН болон АН-ынхан хуралдаж, энэ удаагийн нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн.
Улстөр судлаачид энэ удаагийн нөхөн сонгуулийг 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлно хэмээн үзэж байгаа. Тиймээс энэхүү нөхөн сонгуульд улс төрийн хүчнүүд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр МАХН, ХҮН энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан байгаа аж. Тиймээс өнөөдөртөө багтаан хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх магадлалтай.
Үүнээс харахад нөхөн сонгуульд оролцох намын тоо 2018 оны 10 дугаар сард товлох үеэс мэдэгдэхүйц буурсан үзүүлэлтэй байна. Энэхүү сонгуулийг өмнө нь товлоход улс төрийн 12 нам бүртгүүлж байсан юм.