Хятадын Гирин мужийн оршин суугч, 54 настай Цун Янь турахын тулд дөрвөн жилийн турш толгой дээрээ 40 кг жинтэй чулуу тавьж явжээ. Тэрээр энэхүү аргынхаа тусламжтайгаар 30 кг жин хаяж чадсан байна. Цун Янь эхлээд толгой дээрээ 15 кг чулуу тавьж эхэлсэн бөгөөд аажим аажмаар нэмсээр 40 кг хүргэсэн талаар “CCTV News”-д мэдээллэжээ.
Түүний толгойд 163 см өндөр, 115 кг жинтэй байх үеэс энэхүү турах санаа орж ирсэн аж. Цун Янь толгой дээрээ хүнд чулуу тавин, өдөр бүр дор хаяж гурван км газар алхахын зэрэгцээ цамхагийн шат руу 6 удаа авирч, буудаг байжээ. Тэрээр “Ганцхан жилийн дотор 30 кг жин хасч чадлаа” гэж өгүүлсэн байна. Тэрээр энэхүү өвөрмөц турах аргаараа “Гиннесийн ном”-д бичигдэнэ хэмээн найдаж байгаа аж.