Өнөөдөр хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх долоо хоногт хуралдахаар боллоо. Учир нь УИХ-аас бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлээд байсан Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна. Тиймээс байнгын хорооны хуралдааныг ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
Өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон Үндэсний аудитын газрын дарга Л.Хүрэлбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий аудитор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.