Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, шинээр томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс өөрт оногдсон эрхийн хүрээнд АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулахаар УИХ-д хүргүүлсэн. Түүний саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн шийдвэр гаргаад байгаа юм.
АТГ-ын удирдлагыг өнөөдөртөө багтаан томилоно гэсэн хүлээлттэй байна.