Улсын Их Хурлын 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
Монголбанк 2019 оны дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс есөн кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар гурван кг алтыг худалдаж авсан байна.
Монголбанкны 2019 оны дөрөвдүгээр сард алт худалдан авалт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой юм.
2019 оны 4 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байлаа.