Малайз улсад 2006 онд Монгол улсын иргэн Ш.Алтантуяа бүсгүйн амийг хэрцгий байдлаар хороосон этгээдийг шүүх хуралдаан өнөөдөр Куала Лумпур хотноо болж байгаа юм.
Тус хэргийг өнгөрсөн жилээс эхлэн дахин сэргээж, мөрдөн шалгаж эхлээд байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч энэ оны нэгдүгээр сарын 20-нд тус хэргийг шүүх хуралдаан эхэлсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааныг хойшлуулаад байсан юм.
Тэгвэл шүүх хуралдаан болох гэж буйтай холбогдуулан талийгаачийн аав С.Шаарийбуу, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянга нар Малайз улсыг зорьжээ.