Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдлаа. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Монгол улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох эсэх асуудлыг авч хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Аудиторт нэр дэвшигч Д.Занданбатыг 94 хувийн саналаар дэмжсэн байна. Ийнхүү бүлгийн дэмжсэн саналыг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан зээл авсан байж болзошгүй хэмээн үүрэгт ажлаас нь түр чөлөөлөөд байсан юм. Харин Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар энэ хэрэгт холбогдолгүй хэмээн мэдэгдэж байсан хэдий ч өнгөрсөн сард өөрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.