Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан “Кашиш” гэх нэршилтэй гурван килограмм орчим сэтгэцэд нөлөөлөх хорт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмж ашиглан ирлүүллээ.
Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан энэхүү сэтгэцэд нөлөөт бодисыг зах зээлийн ханшаар үнэлэхэд 300 орчим сая төгрөг болох юм.
Энэхүү хууль бус үйлдэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг гаалийн байгууллага болон цагдаагийн байгууллага хамтран явуулж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.