Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл “Бид 2016-2019 онныг хүртэл энэхүү бузар булай үйлдлийг илчилж, таслан зогсоохоор ажиллаж байна. Монголын 1000 гаруй шонхорыг хууль бусаар нууж байгаад хил давуулж, манай улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учрууллаа.
Байгаль орчны сайд нар нууц тогтоол баталж, гадны хөрөнгөтэй хүмүүс монголд дур зоргоороо аашлах боломжийг өгч байна. Хамгийн гол нь сайдуудын гаргасан нууц тогтоолын дараа агнах амьтдын тоо өсдөг ч улс ордог мөнгө нь багасдаг. Арабууд Монголд ирээд ганцхан шонхор шувуу бариад буцдаггүй. Бидний хайрлаж хамгаалдаг аргалыг 5-6-г агнаж, зугаацаж байгааг би баримттай дэлгэж, тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн. Тэд хүссэн амьтнаа агнаж, хядаж байна. Бид үүнийг таслан зогсоохоор тэмцэж, холбогдох хүмүүст нь мэдээлэл хүргэсээр байна” гэлээ.