Монголын төр засаг Ялалтын баярт гүн хүндэтгэлтэй хандах ёстой юм. Залуус ч гэсэн Валентин, Хэллоуины баяраас ч илүү ач холбогдол өгөөсэй. Энэ дайны Ялалтын төлөө та нарын өвөг дээдэс чинь өөрсдөө хоолгүй хэрнээ өнгөтэй өөдтэй бүхнээ илгээсэн. Алт мөнгө, ан амьтан, бээлий, агт морьд, 500 мянган тонн мах, сүү цагаан идээ, танк, их буу (Худалдан авч өгсөн) ноос, ноолуур, гянтболд, эсгий гутал, шинель, сэтгэлийн дэм болгон мянга мянга захиа,өрөм ааруулаа хүртэл тусламж болгон илгээсэн. Ийм сайхан сэтгэлтэй ард түмний дэмжлэгтэйгээр Оросууд Агуу эх орны дайны Ялалтад хүрсэн. Монгол морь Берлин хүртэл их буу чирч, тэнд хаягдаж, (500 мянган морь явсан гэдэг) Монголчууд сүүгээ өргөсөн он жилүүд байлаа. Туйлдаж ядартлаа монголчууд шиг тусласан шиг тусладаг ард түмэн байгаагүй юм. Олон орон Оросууд ялах нь гэсэн өнгө гараад ирэнгүүт туслалцаа, фронтын шугамаа нээсэн түүхтэй. Орос ах нартаа биш (Ер нь оросууд бидэнд талархаж өр шир тэглэх ёстой юм) Монголчуудын Ялалтын өдөр. Бид ялсан гэвэл зохино.
Б.Жаргалсайхан