Аугаа Эх орны дайнд ялсаны 74 жилийн ойн баяр тохиолоо. Жилийн жилд энэхүү баярыг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалт арга хэмжээнд нэг хүн дутагдаж байсан нь “фронт” Цэгмид гуай.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн Сүрэнхорын Цэгмид гуай гэх өдгөө 97 настай буурай бий. Нутгийнхан нь төдийгүй жаахан эртний хүмүүс “фронт” Цэгмид гэдгээр нь андахгүй. Анх 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед 18-хан настай охин Монголын ард түмний сэтгэлийн бэлгийг Зөвлөлтийн удирдагч нарын хамт галын шугаман дээр хүргэн өгч, их буугаар дайснууд уруу галлаж явсан ахмад дайчин хүн.
“Фронт” Цэгмид гуайн энэхүү гавьяаг өнөөгийн төр засаг өндрөөр үнэлж алдарт Гвардын одон, Жуков жанжины медаль, Ялалтын баярын 50,60,65,70 жилийн ойн хүндэт медалиудаар шагнаж жил бүрийн ялалтын баяраар ОХУ-ын Элчин сайд хүндэтгэн хүлээн авдаг.
Гэвч энэ жил буурай маань биеийн байдлаас болж хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож чадсангүй. Багаасаа мал маллаж өссөн түүнийг Улсын сайн малчинаар тодруулж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон зэрэг хүндэт медалиудаар шагнаж байжээ.
Эх орныхоо төлөө тулалдсан “Фронт” Цэгмид гуайг эх орон нь нэг хармаар л санагдах юм.