Өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд
болсон сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон
төлөөлөгчдийг батлах анхдугаар хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхлэх байсан ч
маргааш өдрийн 11:00 цаг хүртэл хойшлов.
Гэхдээ маргааш НИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийг батлах болон
НИТХ-ын дарга, Нийслэл хотын дарга зэргийг томилох тогтоол батлах НИТХ-ын
анхдугаар хуралдаан болохгүй, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно. Тэргүүлэгчдийн
хурлаас НИТХ-ын анхдугаар хуралдаан хэзээ болох эсэхийг шийдэх бөгөөд анхдугаар
хуралдаан УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолын дараа болох төлөвтэй байна.
Учир
нь, өнөөдрийн хуралдаан Нийслэл хотын даргад МАН-аас нэр дэвшсэн Су.Батболдын
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүйгээс Хотын даргад томилж
болохгүйтэй холбоотойгоор хойшилсон юм. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд
тангараг өргөснөөр одоогийн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах бөгөөд
ингэснээр Су.Батболдыг Нийслэлий засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагчийн албан тушаалд томилох боломжтой.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын
анхны чуулганыг 7 сарын 5 буюу маргааш өдрийн 11:00 цагаас хуралдуулж шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн
тангараг өргөх ёслолыг хийхээ мэдэгдсэн. Тэгэхээр тун удахгүй НИТХ ч мөн адил
анхны хуралдаанаа хийж, наадмаас өмнө төлөөлөгчид үүрэгт ажилдаа орох нь.