Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-аас 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэдэн багтайгаар зохион байгуулах эсэхийг өчигдөр шийдвэрлэлээ.
Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 улс оролцуулан зохион байгуулах саналыг гаргаад байсан бөгөөд энэхүү саналыг FIFA-ийн Ерөнхийлөгч Жианни Инфантино судалж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм.
Холбооноос энэхүү саналыг дэмжих эсэхийг санал хураалтаар шийдвэрлэсэн бөгөөд ихэнх гишүүн орнууд ажлын хэсгийн саналыг хүлээн авахаас татгалзсан байна. Тиймээс хуучнаараа 2022 оны Дэлхийн аваргад 32 баг өрсөлдөхөөр болж байгаа юм.
Харин 2026 онд Канад, Мексик, АНУ-ын хамтран зохион байгуулах ДАШТ-д 48 баг тоглуулах шийдвэрийг FIFA гаргаад байгаа билээ.