УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлыг шалгахад дэмжлэг үзүүлэхийг Ардчилсан намын зүгээс Олон улсын парламентын холбоонд хандаж хүсэлт илгээх болсноо мэдэгдсэн.
Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр түүнийг ямар нэгэн өвчний шалтгааны улмаас нас бараагүй гэж хариу гарчээ. Энэ нь түүнийг гэнэтийн байдлаар амь насаа алдах магадлалтай цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг өвчнөөр нас бараагүй гэдгийг баталж байгаа хэрэг юм.
Энэхүү урьдчилсан шинжилгээний дүгнэлтэнд түүнийг өндрөөс унасанаас үүдэлтэй гэмтлээс болж нас барсан гэж гарчээ.
Эх сурвалж: www.olloo.mn