Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн билээ.
Тэгвэл энэ үетэй зэрэгцэн нийтлэлч Баабар нэгэн хачирхалтай мэдээллийг дэлгэсэн байна.Түүний дэлгэсэн мэдээллээс харвал Оюутолгой орд тун удахгүй хятад улсын мэдэлд очиж болзошгүй байна.
Тодруулбал тэрээр, “Өнөөдөр (2019 оны 5 сарын 29) Хятадын Коммнуист Намын ТХ-ы гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн Оюу Толгойн далд уурхай орон танилцаад эргээд машинаар хил гаран одлоо. Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч далд уурхайд хамт орон танилцуулав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа” хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: Zuv.mn