Монгол улсын эмэгтэйчүүдийн “3х3” сагсан бөмбөгийн баг “FIBA 3×3” дэлхийн Гран при-д тоглохоор болжээ. Энэ удаагийн дэлхийн Гран при нь БНХАУ-ын Ченгду хотноо өнөөдөр нээлтээ хийж байгаа юм.
Дэлхийн Гран при-д АНУ, Австрали, БНХАУ, Голланд, Украин, Франц, Япон болон Монгол улсын шигшээ багууд тоглох эрхээ авчээ. Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч дээрх улсууд хоёр хэсэгт хуваагдан тоглох бөгөөд өнөөдөр хэсгийн тоглолтуудаа хийн, маргааш медалийн төлөөх тоглолтоо хийх юм.
Монгол улсын баг тэмцээний “А” хэсэгт АНУ, Австрали, Францын багуудтай багтсан бол, “В” хэсэгт БНХАУ, Голланд, Украин, Японы шигшээ багууд багтжээ.
Хэрэв та Монгол улсын эмэгтэй сагсчдын тоглолтыг үзэхийг хүсвэл 17.10, 18.50, 19.30 цагуудаас https://womensseries.fiba3x3.com/2019 хаягаар шууд үзэх боломжтой.