Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүсээд буй асуудлуудтай холбогдуулан албан тушаалаасаа түдгэлзэх боллоо. ТҮДГЭЛЗЭНЭ гэдэг АЖИЛ ҮЙЛЭЭ ХИЙХИЙГ ТҮР АЗНАХ, ХОЙШ ТАВИХ, БАЙЗНАХ гэсэн утгатай үг хэмээн Монгол хэлний их тайлбар тольд бичжээ.
Тэгэхээр ёс зүйн алдаа дутагдал гаргасан, ойрын өдрүүдэд үүсээд буй асуудлуудын гол эзэн, өөрийн хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр “шантааж” яаж хийдгийг үзүүлсэн энэ хүн албан тушаалаасаа түдгэлзэх бус харин бүрэн мөсөн чөлөөлөгдөх учиртай гэж салбарынхан үзэж байгаа. Магадгүй Х.Мандахбаяр яагаад түдгэлзэхээр болсон шалтгаанаа өнөөдөр тайлбарлах биз. Хуулийн байгууллагад шалгуулна, нэрээ цэвэрлэнэ гэх мэтээр ярих нь ойлгомжтой.
Гэвч нөгөө талд түүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгчихсөн асуудал ч бий. Тэгэхээр МСНЭ-ийн Ерөнхийлөгч маань багагүй хугацаанд албан тушаалаасаа түдгэлзэх нь дээ.