Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн гишүүнийг томилох асуудал яригдаж эхэлсэн. Б.Ганзориг гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч дөрөвдүгээр сард дууссан байна.
Үүнтэй холбогдуулан түүний оронд томилох гишүүнийг УИХ-аас санал болгосон байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсан байна.
Түүний энэхүү саналыг бүлгийн хуралдаанаар 100 хувь дэмжиж, байнгын хороон хуралдаанд оруулахаар тогтжээ. Энэхүү томилгоог мөн энэ долоо хоногтоо багтаан нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ.