ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүний оронд хэнийг томилох эсэхийг ЗГХЭГ-ийн зүгээс өдийг хүртэл шийдвэрлээгүй байсан юм.
Тэгвэл хагас жил гаран эзгүй байсан уг суудалд Хѳгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан М.Баярмагнайг томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Байгал орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж байсан юм.