Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт эхлээд байгаа билээ. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс 17 хүнийг нэр дэвшүүлсэнээс хамгийн өндөр оноог Т.Мэндсайхан авсан байна. Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нийт дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Цогтсайхан хамгийн өндөр буюу 15 оноог авчээ.
Харин одоо Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хуульчдын холбооноос мөн нэр дэвшигчээ тодруулах юм.
ШЕЗ нь дарга болон дөрвөн гишүүнээс бүрддэг бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
Анхан шатны шүүх: Т.Мэндсайхан хамгийн өндөр буюу 25 санал
Давж заалдах шатны шүүх: Д.Цогтсайхан хамгийн өндөр буюу 15 санал авчээ.
Нэр дэвшигчид бүрэн сонгогдсон дараа зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож, зөвлөл нэг хүнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.