УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон боловч уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Үндсэн хуулийн Цэцээс нөхөн сонгуулийг товлон зарласан нь Сонгуулийн хууль, Үндсэн хууль болон бусад хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг УИХ-д хүргүүлээд байсан юм. Гэвч тус дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хэлэлцэж, хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх нь үзсэн учир ийнхүү хойшлуулжээ.
Энэхүү асуудлаар УИХ-ын өнөөдрийн хэлэлцэх асуудал дуусч, чуулганыг хаалаа.