• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 29
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

  • Улс төр
    Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

No Result
View All Result

Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 99 жилийн ой өчигдөр тохиожээ /фото/

by
2015-09-18 11:06
in Видео
0
SHARETWEET

\"\"

БНМАУ-ын нам төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал  агсны  мэндэлсний 99 жилийн ой өчигдөр болжээ. Тодруулбал, 1916 оны 9 сарын 17- нь Монголын ард түмний нэгэн үеийн түүхийг тодорхойлж асан, ард түмнийхээ чин үнэнч, бат итгэлтэй хүү Ю.ЦЭДЭНБАЛ  Увс аймгийн Давст сумын Цагаан бураа хэмээх газар мэндэлсэн өдөр юм.

\”Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбал Академи”, \”Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” хөдөлгөөн, Увс аймгийн ИТХ, ЗДТГ, \”Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбал Академи”-ийн Увс аймгийн салбар, Чөлөөт Ахмадын холбооны Увс аймгийн салбар, САМА ТВ, MBC TV, BIG ENTERTAINMENT STUDIO хамтран Зууны манлай улс төрч, Монгол Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал мэндэлсний 99 жилийн ойг Увс аймгийн төв Улаангом хотноо амжилттай тэмдэглэн өнгөрүүлжээ.\"11226908_999884040056012_8757660633254384073_n\"\"12003388_999883896722693_3952808672952995977_n\"\"12004957_999885923389157_501172482110766920_n\"\"12033000_999886746722408_4808329962642616131_n\"\"12036661_999886416722441_967382449700639366_n\"

Ю.Цэдэнбал агсны 99 жилийн ойн арга хэмжээний үеийн цөөн зураг үзүүлэхийн зэрэгцээгээр  тус  арга хэмжээний үеэр дэлгэгдсэн  Ю.Цэдэнбалын амьд ахуй үеийн нь фото зургуудыг уншигчиддаа хүргэе.

Мөн Ю.Цэдэнбал агсаны талаарх түүхэн дурсамжуудаас тан бүхэндээ сонордуулья. Ю.Цэдэнбал Монголын төрийг  40 гаруй жил удирдсан боловч  эцэс сүүлдээ хүний нутагт \”цөлөгдсөн” байдаг. Тэр ямарч тохиолдолд эх орон, ард түмнийхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажилладаг байсныг  өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад XX зууны монголын түүх гэрчилнэ.

.
НЭГЭН ДУРСАМЖ:
Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Тээр жил Баянголын зуслангаас өглөө ирж явтал олон цоо шинэ комбайн баруун тийшээ цуваагаар явж таарлаа. Комбайнууд ч зогсов. Тэгтэл нэг комбайн зогсолгүй ойртоод ирлээ. Би ч зогсов. Бие хамгаалагч Лодонгаваа ч зогс гээд хаалгаа онгойлгоод хашгирч байлаа. Комбайн зогсолгүй явсаар даргын сууж явсан манай машины зүүн талын хаалга, хажууг зураад өнгөрөв. Бид цааш замдаа орж, автынхан нөгөө комбайны араас хөдөлцгөөв. Дарга ордны үүдэнд буухдаа намайг нэг комиссартай очоод тэр комбайны жолоочийг \”Зүгээр явуул гэж автынханд хэл.. тэгээд харж байгаад явуулчихаад ир. Алс холоос шинэ техник аваад яарч явсан хүн биз. Бас техникээ бүрэн эзэмшиж амжаагүй яваа залуу хүн байгаа биз. Ажлаа сайн хий, комбайнаа сайн барьж сур гэж захь” гээд явуулсан. Нээрээ л тэр жолооч Хархорины САА-гаас ирээд курст суралцаж төгссөн шинэ хүн, комбайнаа сайн жолоодож сураагүйгээс машин хараад сандарсандаа зогсоож чадахгүй явсаар даргын машиныг шүргэсэн байсан. Комиссар даргын хэлснийг хэлээд явуулахад тэр жолооч залуу учиргүй их баярлаж билээ…
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Засгийн Газрын ордны хоол зөөгч байсан Н.Удриана: Манай нөхөр Түгжсэнгэ даргын тогооч байлаа. 1968-1969 онд Баянхонгор аймагт зуд болох үеэр манай нөхөр Түгжсэнгэ Цэдэнбал даргатай хамт явсан юм. Тэгэхэд нөхөр маань залуу ч байж, гоголь малгай, каракуль захтай польтотой явж байж л дээ. Цэдэнбал дарга \”Зуданд явж байж бүжгэнд явж байгаа юм шиг ингэж яаж явж болохов” хэмээн сайн зэмлээд өөрийнхөө нэг ээлжийн дулаан өмд курткыг өмсүүлсэн байсан. Нөхөр маань гэртээ ирэхдээ даргын хувцастай ирж билээ…
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Тусгай хорооны түрүүч Д.Дашцэрэн: 1981 оны цагаан сарын битүүний шөнө Бал даргын өвлийн ордонд харуулд гарч байлаа. Гэтэл даргын комиссар нь яагаад ч мэдээгүй юм, Бал дарга тавагтай хоол, боов чихэр барьчихсан дэргэд хүрээд ирдэг юм. Би сандрахдаа рапорт өгөөд номхон зогслоо. Дарга \”Сайн байна уу? Даарч байна уу. Үүнийг ид. Би наад бууг чинь барьж байя” гэж хэлэхээр нь \”Болохгүй шүү дээ, дарга минь” гэж хэлтэл \”Би мэдэж байна аа. Зүгээр” гээд бууг минь авч, би өөрийн эрхгүй хоолыг нь авч идсэн юм. Сандарсандаа ямар хоол байсныг нь ч мэдэлгүй маш хурдан идсэн. Харин хамаг бие дулаацаж их сайхан болж билээ. Дарга \”Цагаан сар гарлаа, чи хө хөдөөнийх үү? Аль аймаг вэ?” гэж асуулаа. \”Өвөрхангайнх” гэвэл \”Гэрээ санаж байна уу? Халагдах болж байгаа юу?” гэх мэтээр асууж ярилцаж билээ…
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Өмнөговь аймгийн Хоршооллыг дэмжих төвийн тэргүүн Ч.Батням: 1960 оны өвөл юмсан. Дүн хүйтэн эхэлсэн тэр үед гэр бүлгүй хэсэг залуус уурын халаалтгүй галладаг дан шавар байшинд түлээ түлшээ олоод түлчихэж чадахгүй ядруухан зутруухан байлаа. Тэр үед Цэдэнбал дарга ирж, бидний байраар явж үзээд, дараа нь Аж үйлдвэрийн комбинатын дарга, Намын хорооны дарга нарт хандаж: – Та нар энэ сайхан залуу ажилчидаа тийм хүйтэн байранд суулгаад өөрсдөө халуу дүүгсэн конторт сууж байж таарахгүй. Энэ контороо суллаж, тэр залуучуудыг суулга. Өөрсдөө үйлдвэр дээрээ конторло” гэж хэлсэн ёсоор болж, бидний залуус халуу дүүгэсэн дулаан байшинд өвөлжиж билээ.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Хөнгөн Хүнсний үйлдвэрийн сайдаар 20 гаруй жил ажилласан П.Дамдин: Хүүгийн маань бие муу, астамтай учир гадаадад эмчлүүлэх шаардлагатай байлаа. Энэ учир шалтгааны үүднээс би дарга дээр орж Герман, Чех улс руу явуулж /томилж/ өгөхийг хүссэн юм. Дарга хариу өгсөнгүй, би ч лавласангүй хэд хонов. Дарга ч Хар тэнгис рүү амралтад яваад өгсөн. Гэтэл нэг өдөр Бал даргын туслах над руу залгаж \”Цэдэнбал дарга Хар тэнгисээс утасдаж байна. Таныг 1 цагт миний /туслахын/ өрөөнд ирээд байж бай гэж хэлүүллээ” гэв: Би ч их гайхан яваад очтол дарга яг цагтаа залгав. Тэгээд \”Гадаадад суулгаж өгөөчээ гэж хүсэлт тавьсныг чинь мартчихсан байна. Чиний ажлын талаар бол ярих юм байхгүй ээ, сайн. Чи ажлаа хийдгээрээ хий. Харин эхнэр хүүхэдтэй чинь чамайг эмчилгээнд гадагшаа явуулж өгөе. Тэр Армян билүү, Гүржид астмыг их сайн эмчилдэг газар байна гэнэ. Чи тийшээ яв” гэхэд нь их баярлаж билээ. Ер ганц миний ч төдийгүй хэний ч тэр хувийн гуйлтийг биелүүлэхийг боддог их тусч хүн байсан даа…
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Комиссар нь байсан Н.Дамбасүрэн: Нэгдэх өдрийн өглөө ажил цуглаж байхад Д.Төмөр-Очир, хамраас нь цус гоожсон харуулын хамт /ахмад Жанчив гэдэг хүн байсан/ бөөн дуу шуу болчихсон орж ирлээ. Учрыг нь лавлавал Д.Төмөр-Очирыг орж ирэхэд нь пропускаа шалгуулахыг харуул шаарджээ. Д.Төмөр-Очир \”-Муу шинелийн гол минь чи намайг танихгүй байна уу?” гэхэд цаадах нь \”Таньж байгаа боловч хэн ч байсан пропускаа шалгуулж байхаар тохирч, журам гаргасан шүү дээ” гэхэд уур нь бадарсан Д.Төмөр-Очир Жанчивын мөрөн дээрээс мөрдөсийг нь хуу татаж, улмаар хамрыг нь дамнуулан алгадсан учир тийнхүү цус гарчээ. \”Журам бол журам л байх ёстой. Нэгэнт ярилцан тохиролцсон бол сүүлд түүнээ зөрчинө гэдэг байж болшгүй. Тийм учраас цаашид заавал шалгуулж, шалгаж байх хэрэгтэй” гэх зэргээр Цэдэнбал дарга энэ маргаанд оролцон ятгасны дагуу сая энэ маргаан дарагдсан билээ. Төмөр-Очир ийм л шазруун, догшин түргэн ууртай хүн байсан. Гэвч юу ч болж байсан Бал дарга Төмөр-Очирт сайн хэвээрээ, түүнийг бүх юман дээр ямагт дэмжинэ. Сүүлд нь бас дэмжиж байгаад Москва хотноо гүн ухааны цол хамгаалуулахаар аспирантурт явууллаа. Түүнийг сургуульд байх хооронд ар гэрт нь байнга тусална. Бас өөрөө Москвад ажил төрлөөр очихдоо хоол унд, мөнгө хувцас байнга залгуулдагсан. Зуны амралт болоход нь Сэлэнгийн хилийн гааль руу Төмөр-Очирыг тосуулахаар өөрийн хоёрхон тэрэгний нэг \”М” машинаа хамгийн итгэлтэй сайн жолооч \”Бух” Ёндонгоороо бариулан явуулна. Д.Төмөр-Очир зуны амралтаа эдлээд буцах хүртэл бүх хугцаанд уг унаа, жолооч хоёр дагнан үйлчилдэгсэн. Буцахын цагт нь бүх зардал, замд нь хэрэглэх хүнс, бусад зардлыг дарга даадаг байв.
Дарга цалингаа аваад маш олон номынхоо завсраар шургуулж орхино. Номынхоо төрөл, шинэ хуучнаар нь ялгах ажлыг надаар хийлгэдэг. Хааяа тэр ажлыг хийхэд тийнхүү хавчуулаад орхисон мөнгө нь нэлээд их болчихсон байна. Байсхийгээд л Төмөр-Очирыг ирэхэд дарга \”Төмөр-Очир оо. Чи мөнгө төгрөгөөр ямаршуу байна. Чи одоо номуудыг нэг шалгах болсон байх аа” гэхэд цаадах нь дуртай нь аргагүй номуудын завсраар байсан мөнгөнүүдийг түүж аваад явдаг байж билээ. … Энэ бүгдийн ач тусыг Д.Төмөр-Очир мэддэг, боддог л байсан байх даа. Чухамхүү яагаад хожим тэгэж хонь, чоно болтлоо муудалцсаныг би ойлгодоггүй юм.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
1952 оны IX сарын 1-нд Л.Цэнд Москвагаас Ю.Цэдэнбалд бичихдээ \”Аспирантурт үргэлжлэн суралцах бололцоо олгосонд Танд хязгааргүй их баярлаж байна. Таны үнэлж баршгүй тусламжинд зоригжсон би намайг социализмын аугаа их оронд илгээсэн миний нам, ард түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн тулд өөрийн бүх хүч, авьяасаа дайчлах болно” хэмээн бичиж байжээ.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Бие хамгаалагч нь байсан Б.Төрийнжаргал: Бид даргын удаан цагаар ажилладаг аяыг нь даахгүй унтчихдаг байв. Гэтэл дарга ирээд унтсан биднийг аяархан зөөлөн татаад сэрээдэг байсан юм. \”Та чанга татаад сэрээхгүй яасан юм бэ?” гэхээр \”Болохгүй, чи цоччихно шүү дээ” гэдэг байсансан.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Ахмад дайчин Х.Гэндэнбаатар: Бид хоёр чинь Увс аймагт I ангид нэг ангид хамт орж байлаа. ..Хожим бодож байхад Цэдэнбал зан аашын хувьд маш өглөгч, өгөөмөр, дөлгөөн хүү байсан. Их гар султай. Ер нь хүнд юм өгөх дуртай хүн байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Нэрт орчуулагч Д.Алмаас: 1958 онд Хятадаас Пэн дэ Хуай Монголд ирж Ю.Цэдэнбал даргатай ярилцав. Би эхний өгүүлбэрийг нь орчуулах гээд гацчихав. Аргаа барж суутал Цэдэнбал дарга тайвнаар \”Алмаасаа, битгий сандар. Би богинохон өгүүлбэрээр ярина” гэхэд нь тайвширч, сайн орчуулсан. Сүүлд нь Цэ дарга нөхөддөө \”Алмаас их сандардаг хүн шүү. Орчуулга хийхэд нь тайван байлгаарай” гэж захидаг байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Далаад оны сүүлчээр юмдаг. Оргил амралт руу ажлаар очиж цаг хиртэй болоод буцаж ирсэн юм. Замдаа юу ч хэлээгүй, ирээд хашааны үүдэнд \”Зогс, би бууна” гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл \”Буцаад яв. Гүүрний цаадах автобусны зогсоол дээр хүүхдээ тэвэрсэн нэлээд ачаатай эмэгтэй байсан. Түүнийг яваагүй байвал хаа хүрэх газарт нь хүргэж өгөөд ир. Чи бид хоёрыг урагшаа явахад зогсож байсан, сая эргээд ирэхэд зогсож л байна билээ. Хүүхэд нь хэцүүднэ” гэв. 120 мянгатын буудал дээр очиход нээрээ нэлээд ачаатай, хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй байв. \”Нисэх орж, Хэнтийн онгоцонд суух гэсэн, автобус хүлээгээд” гэж байна. Бид ч нисэх рүү давхилаа. Буудалд ороход онгоц зарлаж байв. Хүүхэн баярласандаа уйлаад л байж билээ…
.
НЭГЭН ДУРСАМЖ:
Улс төрийн газрын орлогч дарга асан Ж.Жамсран: Би өвдөөд Германд хэвтэж байлаа. Сувилагч \”Танай садан төрлийн л хүн бололтой утсаар ярьж байна. Утсаа ав” гэлээ. Авсан чинь Цэдэнбал дарга байна. \”Жамсран уу? Чиний бие яаж байна” гэхэд нь хариугаа ч гүйцэд хэлж чадахгүй уйлж билээ. Би 17 насандаа Дотоод Яамны үүдний цагдаа байхдаа Бал даргад сайдынхаа бичгийг оруулж өгч байсан, дараа нь тэр хүний гараас бас нэг удаа шагнал авсан. Сургуульд байхад надад хичээл заадаг байсан, хожим ажлын томилолт авсан. Мөн Улс төрийн товчоогоор алдаа хийлээ гэж хатуу донгодуулж байсан, жирийн л нэг хүн. Гэтэл хаа хол Германд эмнэлэгт муу байхад намайг олоод бие асууж байв. Ийм л хүн байлаа.
.
Бал дарга маань ийм л хүн байж дээ…
Ард түмнийхээ ЧИН ҮНЭНЧ, БАТ ИТГЭЛТ ХҮҮ гэдэг алдар бол тэр бүр аавын хүү, алдартан, гавьяатанд, хэн бүхэнд олдомгүй хамгийн эрхэм сайхан алдар юм шүү.
Би тахин шүтэгч биш, гэхдээ хайрлан хүндлэгч. Энэ их хүний гэгээн сайн үйлс их юм шүү. 1990-ээд он гарсаар энэ хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж, чин үнэнээр зүтгэж ирсэн зүтгэлийг нь гутаан нулимж, нэрийг нь хэлэхээс ч цээрлэх нь холгүй зэнзийрхэж, хэрвээ энэ хүнийг дурсах хүн байваас хоцрогдсон тэнэг мунхаг, ардчиллын эсрэг хүн болгож, ад шоод үзэх хэмжээнд хүртлээ туйлширсан инээдэмтэй эмгэнэлтэй харанхуй үе байлаа. Харин одоо өөр болжээ. Ороо бусгаа үеийн олиггүй муусайн буртаг тоос цагийн салхинд хийсэн одоход түүхийн үнэн улам тодрон гарч ирнэ.
Энэ хүний улс орноо удирдсан 40 гаруй жилийн хугацаанд огтхон ч алдаагүй сайхан байсан гэж би хэлэхгүй.. Алдаа завхрал байсан ч тэр нь хорон муу сэтгэл, хомхой сувдаг зангийнх байгаагүй юм. Мөн энэ хүний хийж бүтээсэн бүхнийх нь хажууд, хоёргүй сэтгэлээр ухамсарт бүхий л амь, амьдралаа ард түмэн, улс орныхоо төлөө золиослон зүтгэсэн зүтгэлийнх нь хажууд тэрхүү алдаа нь ёстой их уулын бэлд үл анзаарагдах дов байсан билээ.
Харин тэр довын чинээ алдааг нь уулын чинээ болгож, уулын чинээ гавьяаг нь довын чинээ болгон гуагачих хэрээ турлиахны дуун одоо эрх биш үнэний хананд цохин сарнин замхарч байна. Ард түмэн их хүүгээ үнэн зөвөөр нь, алдаатай, оноотой нь харж, үнэлж, хайрлан хүндлэх тийм цаг үе иржээ.
Ю.Цэдэнбалын улс орноо удирдаж асан 40 гаруй жилийн хугацаанд Монгол улс эрчимтэй хөгжин цэцэглэж, монгол үндэстэн сэргэн сэхсэн цаг үе байлаа…
Ю.Цэдэнбал даргын улс орноо удирдаж асан тэр цаг үеийн гэрэл сүүдрийн талаар түүхийн хуудаснаа хангалттай баримт материал бий. Амьд гэрчүүд ч өнөө олон байна. Тиймд энэ талаар олныг үл өгүүлэн хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан талаар зарим нэгэн дурсамж, дурдатгалыг сөхөж үзвээс ийм байна.
Ю.Цэдэнбал бол жинхэнэ утгаараа ХҮНЛЭГ БУРХАНЛАГ ХҮН байжээ… Тэрбээр хүнлэг ёсыг зүгээр нэг удирдлага, мөрдлөгө болгоогүй, харин хүнлэг ёс, энэрэнгүй сэтгэл түүний мөн чанар нь байж дээ гэсэн бодол төрөх билээ.

\"11014964_1003868826300154_5497992788050768473_n\"\"11209676_1003868876300149_8733537849960378270_n\"\"11217961_1003869936300043_8790967983937383566_n\"\"11990489_1003868699633500_2430173831652042156_n\"\"12002093_1003869716300065_1195155061479893604_n\"\"12002166_1003869912966712_8774779147680331921_n\"\"12002266_983876151688076_7376724614230114744_n\"\"12002752_983876805021344_832680395672036606_n\"\"12003356_1003869379633432_8610504115043250097_n\"\"12003987_1003869006300136_458193210214811357_n\"\"12006310_1003868939633476_242198235243655995_n\"\"12009591_983875825021442_1943976940435143836_n\"\"12009648_983900481685643_210877746902994062_n\"\"12009721_983875691688122_6395469314110549732_n\"\"12009786_1003869456300091_6532289034858524386_n\"\"12011297_1003868702966833_3687914065472048656_n\"\"12011306_1003869062966797_1898099137773325901_n\"\"12011408_1003870132966690_9107381245251817828_n\"\"12020063_1003869586300078_8328461876908093088_n\"\"12027635_1003869966300040_2209780707738896904_n\"\"12027746_1003869269633443_4548971329692945541_n\"\"12027782_1003869316300105_3133957653308944235_n\"\"12032084_1003869476300089_4231808212543795364_n\"\"12032197_1003869212966782_3121413430413145520_n\"\"12032987_1003869749633395_96436758840566355_n\"\"12036453_1003869986300038_3919687403462263977_n\"\"12036532_1003869682966735_8527404898405684905_n\"

\"12036838_1003869199633450_8803630931859395571_n\"\"12036980_1003869719633398_1841171012982755052_n\"\"12038076_1003869576300079_8349649368198713002_n\"\"12038260_1003869179633452_4962361349336855882_n\"\"12038280_1003868659633504_2580834088813864063_n\"\"12038303_1003870146300022_585633032844865304_n\"\"12038396_1003869916300045_4366660760070872478_n\"

ShareTweet

Related Posts

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ
Нийгэм

2026-09-28 16:52
The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо
Онцлох мэдээ

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

2026-09-28 15:52
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо
Нийгэм

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

2026-09-28 15:08
}

Шинэ мэдээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

by undesten
2026-09-28 16:52
0

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

by undesten
2026-09-28 15:52
0

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

by undesten
2026-09-28 15:08
0

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

by undesten
2026-09-28 12:14
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

by undesten
2026-09-28 11:36
0

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

by undesten
2026-09-28 11:29
0

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

by undesten
2026-09-27 16:19
0

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай