Нийслэл хотноо бүртгэлтэй авто тээврийн татварыг зургадугаар сардаа багтаан төлөх үүрэгтэйг нийслэлийн татварын хэлтэс анхаарууллаа. Хэрэв та энэ сардаа багтаан сайн дураараа авто тээврийн татвараа төлсөн бол хариуцагчийг торгохгүй аж. Харин дурдсан хугацаанд буюу зургадугаар сардаа татвараа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдэгдлээ. Татвар төлөгчид пос машинууд, аппликэйшн болон онлайнаар гэх мэт төлбөрийн хэрэгсэл уян хатан байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм.
Хэрэв татвар төлөөгүй хөдөлгөөнд оролцвол бичиг баримтыг хурааж авч, хариуцлага тооцож цаашид замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Замын цагдаа нар тусгай төхөөрөмж ашиглан авто хэрэгслийн техникийн үзлэг хийлгэсэн, татвараа төлсөн эсэхийг шалгах боломжтой болохыг санууллаа.
Улаанбаатар хотод нийт 495 мянга тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс тавдугаар сарын 31-ний байдлаар 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөд байгаа юм.