Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн баяр наадмыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажил хийж байна. \”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүд хамтран 172.200 м 2 талбайг цэвэрлэж байна.
Одоогоор айрагдсан морины хашаа, хурдан морь шүдлэх хашаа, хурдан морины комиссын хашаа, морь барианы зурхайн хашааг шинээр барьсан. Үзэгчдийн 3000 хүний сандлыг угсарч бэлэн болгон, 32 нийтийн бие засах байгууламж байршуулж, 3600 м2 талбайд явган зам хавтан суурилуулан, индэрийг будсан. Хүй долоон худагт өдөр тутам усалгаа хийж газрыг чийгшүүлэн, Аюулгүйн тойрог тугны суурийн орчим цэцэг тарьж байна. Хүй долоон худагт А,Б зогсоолд баригдах үйлчилгээний хэсгийн гадна цахилгаан хангамжийн угсралтын ажил дууссан. Иргэдэд 15 экобус үйлчлэхэд бэлэн болоод байна. Мөн Туул голын эрэг дагуу бичил тохижилт хийж сүүдрэвч хийн, сандал, хогийн сав байршуулж, явган хүний зам тавиад байна.