Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевын хамтаар Киргиз улсын Чон-Таш дахь “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.
Энэхүү “Ата-Бейит” нь 19 улсын 137 хэлмэгдэгсдийг нутаглуулсан газарт тэдний дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө юм байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл илэрхийлэв.