Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/70 дугаарт тушаалыг танилцуулж байна. Төрийн албанд бичиг үсгийн соёл, чадвар үнэхээр дутагдаж байгаагийн нэг жишээ энэ билээ.
Энэ албан бичгийг О.Алтансүх дарга бэлтгээгүй нь ойлгомжтой. Бэлтгэдэг, хэвлэдэг мэргэжилтэн гэж бий. Тэр хүн бичгийн чадваргүй байж болно. Гэвч тамга дарж, гарын үсэг зурж буй дарга нар ядаж үг үсгийн алдааг нь хянадаг баймаар… Үгүй бол ингээд л олон нийтээр алдаагаа засуулаад шүүмжлэлд өртөөд сууж байх нь дээ.
Уншигч та бүхэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаал хэчнээн алдаатай байгааг тоолж, сэтгэгдэл хэсэгт дүгнэлтээ бичээрэй.