Дэлхийн улс орнуудад амьдрахад аюулгүй байдал, тайван байдлыг үнэлдэг Global Peace Index судалгааны байгууллагаас гаргасан энэ жилийн тайланд 163 орныг хамруулжээ. Энэхүү судалгааны дүнг гаргахдаа батлан хамгаалахын зардал, дайн самуунд амиа алдсан хүний тоо, энхийг сахиулах үйлсэд оролцох оролцоо зэрэг олон үзүүлэлтийг үндэслэсэн байна.
Монгол улсын хувьд жагсаалтын 42 дугаар байрт жагсаж өнгөрсөн жилийн үзүүлэлтээ хадгалж үлджээ. Жагсаалтыг Исланд улс тэргүүлсэн бол Афганистан улс сүүл мушгисан байна. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн тайван амгалан орны жагсаалтыг хүргэе.
Жагсаалтын эхний аравт бичигдсэн улс:
1. Исланд
2. Шинэ Зеланд
3. Португал
4. Австри
5. Дани
6. Канад
7. Сингапур
8. Словени
9. Япон
10. Чех
Хамгийн сүүлд жагссан арван орон:
154. Орос
155. Ардчилсан Конго
156. Ливи
157. Төв Африкийн БНУ
158. Сомали
159. Ирак
160. Йемен
161. Өмнөд Судан
162. Сири
163. Афганистан
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг Япон 9 дүгээрт жагссанаар тэргүүлсэн бол Герман 22, Британи 45, Франц 60, АНУ 128 дугаарт тус тус орсон байна. Харин манай хөрш улс ОХУ 154, Хятад 110 дугаарт бичигджээ.