Өчигдөр цагдан хорих 461 дүгээр хорих ангиас оргодол оргосон талаар мэдэгдсэн. Энэ талаар тус ангийн Захирагч, хурандаа Ж.Энхтайванаас тодруулга авсан юм. Ж.Энхтайван “Тухайн оргосон этгээд нь Эрүүгийн хуулийн 12.1.4-т заасны дагуу сэжиглэгдэж 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хоригдож байсан юм. Тэрээр 2019.06.19-ний 19 цагийн үед тухайн хорих ангиас оргосон бөгөөд энэ өдөр нь эргэлт, уулзалтын өдөр болж таарсан учир ангийн албан хаагчид ихээхэн ачаалалтай ажиллаж байсан” гэж тайлбарлалаа.
Ангийн дотоод журмын дагуу сэтгэл зүйч хоригдогч С.Төмөртэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтын дараа хоригдогчийг харуул хамгаалалтад хүлээлгэж өгөх ёстой атал хүлээлгэж өгөөгүйгээсс тус этгээдийн оргох боломжийг бүрдүүлсэн аж.
Оргосон этгээд нь өмнө нь гурван удаа ял эдэлж байсан бөгөөд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаа аж.
Оргодолтой уулзсан гэх сэтгэл зүйч нь тус ангид 10 гаран жил ажиллаж байгаа туршлагатай ажилтан байжээ.