Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 200 гаруй хурдан азарга бүртгүүлснээс гарааны зурхай руу 177 хурдан буян хөдөлсөн.
Хурдан азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Д.Баянбатын хонгор азарга аман хүзүүдэв. н.Дагвадоржийн хээр азарга, зээрд азарга айргийн гурав, дөрөвт хурдаллаа. Айргийн тавд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Д.Энхтөрийн хул азарга давхив.
эх сурвалж: dorgio.mn