Улаанбаатар хотын цагдаагийн газраас хүүхэд төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийнх нь утасны дугаарыг бичдэг 700-800 ширхэг бугуйвч тараажээ. Одоогийн байдлаар төөрсөн нэг хүүхэд, алга болсон нэг хүүхэд зарлагджээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ төөрч алга болохоос сэргийлж гараас нь хөтөлж явах, утасны дугаараа цээжлүүлэх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүшхлийн эсрэг нэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Золжаргал анхааруулж байна.