Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын Урлагийн Зөвлөлийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.
Наадамчин олон, гадаадын зочид гийчид Хүй Долоон Худагт хүрэлцэн ирж, хурдан морины уралдаанаа сонирхохын зэрэгцээ Соёлын Наадмаар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой билээ.
2016 оны 7-р сарын 12-ны өдөр, Ажиллах цаг 10:00-16:00
– 10:00 \”Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа эхэлнэ.
– 10:00-18:00 Үндэсний гар урлалын өртөөнүүд ажиллана. Үүнд: эсгий урлал, уран бичлэг, аврага монгол, нүүр будаг, хөрөг зураг, зүймэл урлал ба зээгт наамал, ардын аман зохиолын өртөөнүүд
– 10:30-11:30 \”Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт
– 16:00 Наадмын албан ёсны үйл ажиллагаа дуусна.