Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэгийг өчигдөр орой сулласан байна.
Прокурорын газраас түүнийг цаашид үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн суллах хүсэлтээ шүүхийн байгууллагад хүргүүлжээ. Прокурорын энэхүү хүсэлтийг шүүхээр хэлэлцэж, батлан даалтаар суллах шийдвэрийг гаргасан аж.
Гэхдээ батлан даалтад байх хугацаанд хилийн хориг тогтоосон бөгөөд тус хэрэгт холбогдолтой хэн нэгэнтэй уулзахыг мөн хоригложээ.
Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдаж авахдаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-тай хамтран ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.