Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын 210 хурдан шандас уралдаж яг энэ цаг мөчид барианы зурхайг давлаа. Хурдан дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Д.Аюулхүүгийн халиун даага түрүүлж, Ховд аймгийн цэцэг сумын харьяат гавьяат эмч З.Баасанжавын хээр даага аман хүзүүнд, айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын харьяат Н.Лхагвадоржын хээр даага, дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын Н.Цэндийн зээрд халзан даага, тавд Сод манлай уяач н.Бат-Эрдэнийн бор халзан даага тус тус хурдаллаа.