Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар нийт 1024 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж Улсын аварга болов.
Тэрбээр 10-ын даваанд нутгийн бөх, Эрдэнэбулган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдагватай хүч үзэж давснаар аварга цолны болзол хангасан бол үзүүрлэсэн Улсын начин Р.Пүрэвдагва Улсын арслан цол хүртсэн юм. Энэ жилийн баяр наадмын хувьд Архангайн бөхчүүд илүү байж, энэ нутгаас дөрвөн начин, нэг харцага, нэг арслан, нэг аварга төрлөө.
Төгс