Сүүлийн үед Монголын “The Hu” хамтлаг дэлхийн рок сонирхогчдын анхаарлыг ихэд татаж, алдар нэр нь асар хурдацтай тархаж байгаа. Тэдний уран бүтээлийг сонсох дуртай Оросын уран бүтээлч Оксана Панченко хамтлагийнханд зориулж хүүхэлдэй урлаж эхэлжээ. Одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй хийгээд байгаа бөгөөд энэ нь “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл хэмээн тэрээр онцолсон байна.
Оксана Панченко “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд рок-ын жинхэнэ од болно. Би 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” хэмээн ярьжээ.