Энэ сарын 10-ны 16:00 цагийн үед Баян-Өлгий аймгийн 1, 6, 9, 10,
11-р багт их хэмжээний бороо орж, 6, 9-р багт үерийн аюултай байдал үүссэн байна. Үерийн улмаас харамсалтайгаар 9-р багийн иргэн гурван настай О
үерийн усанд урсаж, амь насаа алдсан. Мөн тухайн өдөр нийт 80 гаруй айлын байшин үерийн
улмаас нурсан учраас 6, 9-р багийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга
хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, иргэдийг дотуур байранд түр байрлуулан өмч хөрөнгийг
шилжүүлэх ажлыг аймгийн цагдаагийн газартай хамтран хийж дуусгасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Тэгвэл Баян-Өлгий аймагт болсон үертэй холбоотойгоор Казахстан улсын ерөнхийлөгч Н.Назарбаев хохирсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зарлиг болгосон байна. Н.Назарбаевын зарлигийг биелүүлэхээр тус улсын Ерөнхий сайд Карим Масимов Монгол Улсад айлчлахаар болсон тухай мэдээлэл гарч байна. Тодруулбал, Карим Масимов маргааш болох АСЕМ-ийн чуулга уулзалтанд оролцсоныхоо дараа Баян-Өлгийн ард иргэдтэй уулзна гэж эх сурвалжууд мэдээлж байна.
А.Аюуш