Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдана. Уг уралдаанд оролцох Монголын баг өнөөдөр мэдээлэл хийлээ. “Торгоны зам 2019” олон улсын авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран БНХАУ-ын Дунхан хотод хаалтаа хийхээр төлөвлөжээ.
Одоогоор тус тэмцээнд оролцохоор 43 орны тамирчин мэдүүлгээ өгөөд байгаа аж. Тэдэн дунд мотоциклийн төрлөөр дөрвөн эмэгтэй тамирчин уралдахаар болсон байна. Уралдаан нийт 5000 км замд үргэлжлэх бөгөөд мотоциклийн эмэгтэй төрөлд Монголоос спортын мастер Б.Бат-Ундрал оролцох юм байна.
“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:
• 7.06 – Иркутск
• 7.08 – Улан-Үдэ
• 7.09-10 – Улаанбаатар
• 7.11 – Мандалговь
• 7.12 – Даланзадгад
• 7.13 – Баян-Өлгий
• 7.14 – Alxa Yonqi
• 7.15 – Jianguguan
• 7.16 – Dunhuang /Уралдааны хаалт/