УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан гишүүд өнгөрсөн долоо хоногт өөрсдийн тойргийн иргэдэд хуулийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон.
Иймээс энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.