УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй нарыг Авлигатай тэмцэх газраас эрэн сурвалжилж байгаа болохыг мэдэгдлээ.
Эдгээр хүмүүсийг АТГ-аас мэдүүлэг авахаар дуудсан бөгөөд “Хууль дуудвал зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очно” хэмээн хэлсэн Ц.Элбэгдорж олдохгүй байгаа сурагтай. Иймээс ч хуулийнхан дуудаад ирэхгүй болохоор нь арга буюу эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнээс Тавантолгойтой холбоотой асуудлаар мэдүүлэг авах гэсэн бололтой.
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн хувьд 2018 оны 12 дугаар сарын дундуур УАЗ-469 маркын автомашинд сууж урд хил давснаас хойш сураггүй. Энэ удаад бусдаас авлига, хээл хахуулийн асуудлаар мэдүүлэг авах гэж хайж байгаа юм.
Харин НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг сарын өмнөөс эрэн сурвалжилж эхэлсэн ч одоог хүртэл олдохгүй байгаа аж. АТГ-аас түүнийг 60 тэрбумын схемийн асуудлаар шалгаж эхэлсэн бололтой.