Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт \”АСЕМ-ийн түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо\” сэдвийн доор үргэлжилж байна.
Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрөөс танилцуулбал, дээрх хурлын дараа төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулах юм байна.
Түүнчлэн төлөөлөгчид \”Чингисийн хүрээ\” цогцолборт хүрэлцэн очиж бэсрэг наадам үзнэ.
Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхнийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн зоог барих аж.
Бэсрэг наадмын хүрээнд \”Чингисийн хүрээ” цогцолборт засвар хийж, \”Чингис хаан” нисэх буудлын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлэг болон \”Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозамыг шинэчилж, автомашины зогсоол байгуулжээ.