Япон улсын Рейва тооллын эхний башё буюу өнгөрөгч тавдугаар сарын башёд гэмтлийн улмаас барилдаж чадаагүй Хакүхо М.Даваажаргал ирэх долдугаар сарын Нагоя башёд барилдах болсноо мэдэгдлээ. Нагоя башё нь долдугаар сарын 7-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.
Хакүхо М.Даваажаргал Монгол улсын Ерөнхийлөгчид өнгөрөгч дөрөвдүгээр сард монгол улсын иргэншлээс гарах хүсэлтээ өгсөн билээ. Түүний хүсэлттэй танилцсан Ерөнхийлөгч холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн судалж, М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг хэдхэн хоногийн өмнө хүлээн авч, ёсоор болгожээ.
Өнгөрөгч тавдугаар сарын башё бол Япон улс шинэ Эзэн хаанаа залж, шинэ эрин тооллоо эхлүүлсэний эхний башё байсан бөгөөд үүнд Монгол бөх түрүүлэхийг Монголчууд ихээхэн хүсч байсан билээ. Гэвч гарны хүнд гэмтлийн улмаас Хакүхо М.Даваажаргал тус башёг өнжсөн бөгөөд Япон бөх Такакэйшо түрүүлж сүмогийн түүхэнд нэрээ тодоор бичүүлэх эрхтэй болсон юм.
Энэ удаагийн башён дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров, Дайшохо Ч.Шижирбаяр нарын бөхчүүд барилдахаар болжээ.