Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Нийслэлийн аялал жуулчлалын газар, Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо хамтран энэ сарын 11-ний орой Үндэсний соёл амралтын хүрээлэнд иргэд, жуулчдад зориулсан “Naadam night” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Тус тоглолтыг наадмын нээлт үзэж чадаагүй иргэд болон жуулчдад зориулан хийж байгаа. Учир нь 15000 гаруй жуулчид Улсын их баяр наадмын нээлтийг үзэх хүсэлт ирүүлсэн боловч суудал хүрэлцээгүйн улмаас 1500 орчим суудлыг л жуулчдад зориулахаар болсон юм.
Мөн тоглолтыг голчлон жуулчдад зориулж байгаа учраас англи хэлээр давхар хөтлөн хүргэхээр болжээ.