Өчигдөр ӨмнөдАмерикт нар бүрэн хиртэх байгалийн үзэгдэл болсон байна. Энэхүү байгалийн үзэгдэл Чили болон Аргентин улсын алслагдсан бүс нутаг, Номхон далайн өмнө зүгийн нутгуудад илүү тодоор харагджээ.
Нар бүтэн хиртэх хугацаанд Чили улсад нарыг халхалсан хар толбыг 18 цагийн үеэс эхлэн илүү тодоор харагдах боломжтой болжээ. Энэ удаагийн нарны бүрэн хиртэлт 4 минут 37 секунд үргэлжилсэн бөгөөд үүнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс тус бүс нутгуудад одон орон судлаач, иргэд олноор ирсэн аж. Мөн Атакама элсэн цөлд байдаг одон орон судлалын төвөөс ажиглалтын үеэр хоёр мянган доллараар тасалбараа зарсан нь хэдхэн минутын дотор борлогдож дуусчээ.