Өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмаар үндэсний бөхийн барилдаанд зодоглосон нэр бүхий таван бөхөөс допингийн жагсаалтад орсон хориотой бодис илэрсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос тэдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хасаад байсан юм. Харин эдгээр нэр бүхий бөхчүүд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх тэдний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр ингэж гарсантай холбогдуулан МҮБХ-оос дараах мэдэгдэлийг гаргалаа.