Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд 200 гаруй хурдан хүлэг уралдаж дөнгөж сая барианд орсон юм.
Айрагдсан морьдыг танилцуулж байна.
Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун үрээ
Айргийн гуравт: Монгол Улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан үрээ
Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд Шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар үрээ Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат н.Дамдий-Ядамын цоохор үрээ хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.