Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааган насны морьдын уралдаанд 177 хурдан хүлэг тоосоо өргөж, торгон жолоогоо өргүүлэхээр боллоо. Дааган насны морьд барианд ороход эхний гурван даага зуузай холбон орж ирсэн юм.
Дааганы уралдаанд:
Түрүү магнай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр даага. Унаач хүүхдийн дугаар 545
Аман хүзүү Архангай аймгийн Хотонт сумын харьяат Раднаагийн Дуламсүрэнгийн хурдан халиун даага. Унаач хүүхдийн дугаар 300.
Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар даага. Унаач хүүхдийн дугаар 19.
Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал даага.
Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.