Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Энэ удаагийн Улсын наадмын тавын даваанд 11 улсын цолгүй бөх барилдснаас:
1. Аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар
2. Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын заан Н.Жаргалбаяраар
3. Аймгийн арслан Б.Цэрэнсодном Улсын харцага Х.Гантулгаар
4. Аймгийн арслан А.Давааням Улсын харцага М.Бадарчаар
5. Аймгийн арслан Б.Орхонбаяр Аймгийн арслан Ц.Сандагдоржоор тус бүр тав давж Улсын начины болзол хангаад байна.