Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил8 Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
Хурдан соёолонгийн уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд үзэж сонирхов.
СОЁОЛОН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД 200 ГАРУЙ ХУРДАН БУЯН БҮРТГҮҮЛСНЭЭС:
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Зээрд үрээг 120 дугаартай 12 настай Ц.Өсөхбаяр унаж хурдлууллаа.
2. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы бор халиун үрээ
3. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Чинбатын Махбалын хүрэн,
4. Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач Сандагийн Нямжавын сартай хээр,
5. Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.