Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны харцагын даваа буюу зургаагийн даваа өндөрлөлөө. Зургаагийн даваанд Монгол улсын начин цолын болзолыг шинээр хангасан таван бөх бүгд унасан бол Улсын начин Д.Анар Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж Улсын харцага цолны болзол хангалаа.
ЗУРГААГИЙН ДАВАА:
Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/
Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/
Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/
Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/
Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – Улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/
Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/